Наадам шууд дамжуулсан талаар
Бид нилээд зөвлөлдсөний энэ жил наадам шууд дамжуулахаар болсон. Өмнө нь бид on-demand video streaming үйлчилгээ үзүүлээд нилээд туршлагажсан байсан хэдий ч шууд нэвтрүүлэг бол дамжуулж байгаагүй билээ.

Наадмыг 2 өдөр шууд үзүүлэхдээ 1 хүнээс $29 авсан бөгөөд үүний 30% нь тухайн хүний Банжиг Дансанд нэгж болон үлдэж байгаа юм. Хэдийгээр бид АНУ-д өндөр хурдын холболттой тусгай сервер бэлдсэн, Монголоос шууд нэвтрүүлэг Streaming Server лүү илгээх интернэт урсгалаа 1Mbps хүртэл нэмсэн онолын хувьд 1 серверээр 1 доор 100 хүн ямар нэгэн асуудалгүйгээр 350Kbps-ээр үзэх ёстой. Тэгэхдээ бид асуудал гарахаас сэргийлэн маш цөөхөн тооны хүнээс төлбөр авсан болно. Энэ нь АНУ дахь сервер болон Монгол дахь интернэт урсгалын төлбөр болон бусад тоног төхөөрөмжийн зардалыг ч бараг төлж дийлэхгүй гэсэн үг.

Тэгэхдээ энэ удаа бид ямар нэгэн ашгийг урьтал болгосонгүй, цаашид дэлхий даяар тархсан Монголчууддаа интернэт ашиглан ямар байдлаар шууд нэвтрүүлэг хүргэх нь хамгийн үр дүнтэй байхыг практик дээр судлахыг зорьлоо. Дараах анхаарах зүйлс харагдлаа.

1. Программ хангамжийн хувьд RealProducer + Helix Server + RealPlayer гэсэн хэлбэр маань зарим талаар учир дутагдалтай байдал нилээд ажиглагдаж байна.

2. Серверүүдийн байрлалын тухайд ч бодож үзэх зүйл байна. Одоо байгаа серверүүдийнхээ тоог дор хаяж 2-оор нэмэгдүүлэхгүйгээр өнөө үеийн шаардлага хангасан видео шууд дамжуулах үйлчилгээ явуулахад учир дутагдалтай гэсэн дүгнэлтэнд мөн хүрлээ. Ойрын үед бид Солонгос, Герман улсуудад тус бүр 1 медиа хост хийх сервер нэмэх болно.

3. Монголоос шууд дамжуулах үед интернэтийн урсгал үнэхээр хүнд байна. Хэдийгээр бид 1Mbps хурдтайгаа шилэн кабель ашигласан боловч санасан хэмжээнд энэ маань хүрсэнгүй. Зарим үед интернэт тасраад яасан тухай асуухад ISP дээр тог тасарсан гэж ичихгүй хариулж байгаа ийм нөхцөлд байдал хүндхэн гэсэн үг. Тэгэхдээ цаашид энэ байдал сайжрана гэдэгт үнэхээр итгэж байна.

Сэтгэгдэлүүд:

1. (зочин) | 2007-07-12 21:29:37
ulam saijirna gedegt itgeltei bna aa, amjilt husiy.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.